За одоо ажиллаж байгаа мэргэжлийнхээ салбар руу ороодхоё.
Энэ удаа вакум цонхдоё.
Манайхан вакум цонх гээ л байдгийн. Барилгынхан болохоор голлож хэрэглэж байгаа материалаар нь PVC цонх гэх нь олонтоо байх. PVC гэдэг нь polyvinyl chloride гэсэн англи үг.Монголоор юу гэхиймболоо...
Энэ PVC гэдэг нь цонхны гадна талын рам / яагаав ихэвчлэн цагаан өнгөтэй рамтай байдаг штээ/ны материалын нэр нь.
Яагаад вакум цонх гэж нэрлэсэн юмбэ гэжүү.
шил нь дан биш олон давхар бүтэцтэй /манайд ихэвчлэн 2давхар байдаг/, тэр давхар шилнүүдийн хоорондох зайд байх агаарын тодорхой хувийг гаргаж сийрэгжүүлснээр/эсвэл дулаан тусгаарлах хий шахах зэргээр/ вакуум орчин үүсгэж, энэ вакум орчин нь дулаан тусгаарлах үүрэгтэй болдогийг л хэлээд байгаа ухаантай юмуу даа.Манайд цонхны стандарт гэж батлагдаад тун удаагүй байгаа, тэрэн дээр үзүүлэлтүүдийг нь бичсэн байгаа байхаа.би үзээгүй.
амьдралд ойрхон шаардлагууд гэвэл вакум цонх нь
1. дулаан тусгаарладаг байх
2. дуу тусгаарлах
3. байгалын нөхцөлд тэсвэртэй байх
4. хүний эрүүл мэндэд хоргүй байх, /мөөгөнцөртдөггүй байх гэх мэт/
5. галын аюулаас хамгаалах чадвартай байх гэх мэтчилэн юмуу даа.Барилгынхаан нэмээд байгаарай.
Одоо яагаад цантаад байдаг юм бэ гэдгийг тайлбарлах гээд үзье. Манайхан тайлбарлахаараа температурын ялгаанаас болж гээд ерөнхий аваад байдгийн. Уг нь зөв.
Энгийн жишээнээс эхлэе.
Хүйтэн стаканд халуун ус хийхээр хана нь хөлөрдөг биздээ. Бид жаахан байхдаа өвлийн улиралд автобусанд суухдаа цонхон талд нь суугаад цонхны шил рүү үлээхээр цонх цантаад бид дээр нь хуруугаараа юм зураад тоглодог штээ.
Шалтгаан нь гадны хүйтэн агаар цонхны шилийг яг гаднах температураар хөргөчихсөн байдаг. Тэгэхэд автобусан доторх түмэн хүний амьсгалаар автобусан доторх дулаан нь өөрийн гэсэн хэмжээтэй чийглэгтэй байдаг. Тэр чийглэг бүхий дулаан агаар цонхны хүйтэн температуртай мөргөлдсөний улмаас гэнэт хөрч, улмаар тэр чийг нь шингэн ус болж цонхны гадаргуу дээр тогтож цантаад эхэлдэг гэж байгаа.
Тэхээр дан цонхтой, чийг ихтэй агаартай байр байнга цантай цонхтой байх нээ. Жинхэнэ вакум цонх энгийн дан цонхтой шилнээс 6дахин дулаан тусгаарлах чадвартай байдаг гэж байгаа.
Цонх их цантдаг шалтгаанууд гэвэл:
1. угсралт суулгалт муу хийгдсэн./ манайхан цонхыг усрахдаа эргэн тойронд нь хөөс шахдаг даа. Тэр хөөс нь нягтрал муу, дутуу шахагдсан, эсвэл шавраар цонхны амалгаа хийхдээ хөөсийг хутгаар зүсээд авчихсан тохиолдолд өвөл болохоор нэг талаасаа ч юмуу цантаад байдаг даа аан/
2. Цонхны резин эдлэлүүд муудсан
3. Түгжигч цоожнууд ажмллахгүй болох, ажиллагаа нь муудах
4. Гэрийн дотор их хэмжээний чийг хуралдах
5. Гэрийн доторх агаар чийгийн сэлгээ муу байх / өөрөөр хэлбэл агааржуулалт муу байх/
Сая цагаан сараар бууз жигнээд цонхнууд чинь овоо цантсан байхдаа хэ хэ хэ.
6. Цонхны шилний хоорондох вакум орчин алдагдсанаас гаднах хүйтний температураар хөргөгдсөн гадна шилний температур нь доторх шилийг хөргөснөөр цанталт үүснэ.
7. Бас нэг сонин зүйл гэвэл цонхны том хөшиг цантахад нөлөөлдөг гэж байгаа юм даа./Зарим айл мангар том хөшгөөрөө цонхтой хана юутай хүйтэй нь далдлаад хаядаг биздээ.агаарын сэлгээг байхгүй болгосноос гэх юм уудаа/
8. Бусад / хэ хэ хэ. бодоод байвал гараад л ирнэ/
Тийм учраас гэр доторх чийглэгийн хэмжээгээ агаар сэлгэлтээр тохируулж байх нь мааш чухал болж байгаа биз. Боломжтой бол нэмэлтээр агаар сэлгэх жижиг төхөөрөмж суулгах хэрэгтэй.
За дуусгая.Ёох ядарчлаа. Хаанахын цонх сайн бэ гэж битгий асуугаарай. Хэтэрхий нэр хүндийн асуудал болно. Өөрсдөө судлаарай.
Нээрээ вакум цонхоо солиулахдаа гадна талын усны хаялга гэж юм байгаа.Тэрийг заавал суулгуулаарай. Зун бороо орно штээ.
Бороо гэж. Бушуухан зун болоосой тээ